Oct 15, 2021
Намрын нэгэн өглөө
Өглөөний цайгаа уучихаад сургууль дээрээ ирээд хичээлээ хийв.
Сүүлийн үед хичээл хийх сонирхол буураад байгаа болохоор сонирхолтой бас төвлөрөөд сууж болохоор газар болгоныг л туршиж үзнэ.
Сургууль дотор баригдсан шинэхэн хичээл хийх өрөө үнэхээр хөөрхөн бас гоёомсог….
Цонхны цаана жиргэх шувуудын чимээ,дотор эгшиглэх хөгжим энэ бүхэн сэтгэлд нэг л тайвшрах орон зайг өгөөд байгаа юм шиг…Одоо цагаа хайрлаж амьдрана гэдэг хичээл зүтгэл шаарддаг зүйл бололтой…
Санаа зовох бүх асуудлыг умартаад энэ л мөч энэ цаг хугацаа хайрлах гэж хичээж буй би^^⏰
Та ч бас өнөөдрөө мэдрээд үзээрэй
2021 10:15